Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Еврей 3:11-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. «Тэд Миний амралтад орохгүй» гэж Би хилэгнэн андгайлав”гэжээ.

12. Ах дүү нар аа, та нарын дотроос хэн нэг нь бузар, итгэлгүй зүрхтэй байж, амьд Бурханаас салах вий гэдгээс болгоомжлогтун.

13. Харин “Өнөөдөр” гэгдэж л байгаа бол бие биеэ өдөр бүр зоригжуулагтун. Эс бөгөөс та нараас хэн нэгэн чинь нүглийн мэхлэлээр хатуурах вий.

14. Учир нь хэрэв бид бат итгэлийнхээ эхлэлийг эцэс хүртэл бат сахивал Христийн хуваалцагчид болсон байна.

15. Энэ нь“Хэрэв өнөөдөр та нар Түүний дууг сонсох аваас,Түүнийг уурлуулсны адил та нар зүрхээ бүү хатуу болго”гэсэнчлэн юм.

16. Учир нь сонссон атал Түүнийг уурлуулсан нь хэн билээ? Үнэндээ Мосегээр хөтлүүлэн Египетээс гарсан тэд бүгдээрээ биш гэж үү?

17. Тэр дөчин жилийн турш хэнд уурласан бэ? Нүгэл үйлдэж, цөлд унасан тэдгээр хүмүүст уурласан биш үү?

18. Өөрийнхөө амралт уруу оруулахгүй гэж Тэр хэнд андгайлсан бэ? Дуулгаваргүй байсан тэдэнд биш үү?

19. Итгэлгүй учир тэд орж чадаагүйг бид мэднэ.

бүрэн бүлгийг уншина уу Еврей 3