Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Еврей 2:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тиймээс бид урсаад явчихгүйн тулд сонссон зүйлдээ онцгой анхаарал хандуулах ёстой.

2. Учир нь хэрэв тэнгэр элч нараар хэлүүлсэн үг баттай байсан бөгөөд аливаа хилэнц ба дуулгаваргүй байдал нь шударга хариугаа хүртсэн бол,

3. бид ийм агуу авралыг үл хайхраад хэрхэн зугтаах билээ? Энэхүү авралыг эхлээд Эзэн айлдсан бөгөөд сонссон хүмүүс бидэнд түүнийг баталсан юм.

4. Бас Бурхан Өөрийнхөө хүслийн дагуу тэмдэг хийгээд гайхамшгаар, янз бүрийн хүчит үйлс болон Ариун Сүнсний бэлгүүдээр дамжуулан тэдний хамт гэрчилсэн билээ.

5. Учир нь Тэр бидний ярьдаг ирэх ертөнцийг тэнгэр элч нарт захируулсангүй.

6. Харин нэг нь хаа нэгтээ ийнхүү гэрчилжээ.“Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавина вэ?Эсвэл хүний хүү гэгч юу болоод Та түүнийг халамжилна вэ?

7. Та түүнийг тэнгэр элч нараас арай дорд болгожээ.Та түүнд цог жавхлан ба хүндэтгэлийн титмийг өмсгөж,[Өөрийн мутрын бүтээлүүдээ захируулахаар томилжээ.]

8. Та бүх юмсыг [түүний] хөл дор оруулсан”гэжээ. Учир нь бүх юмыг түүний эрхэнд оруулахдаа эрхэнд нь оруулагдаагүй ямар ч юмыг Тэр үлдээсэнгүй. Харин эдүгээ түүний эрхэнд бүх юмс оруулагдсаныг бид хараахан үзээгүй л байна.

бүрэн бүлгийг уншина уу Еврей 2