Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Еврей 13:7-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Та нарт Бурханы үгийг ярьж, та нарыг тэргүүлж явсан хүмүүсийг сана. Тэдний биеэ хэрхэн авч явсны үр дүнг санаж, итгэлийг нь дуурай.

8. Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ байна.

9. Та нар янз бүрийн, хачин жигтэй сургаалуудад сэтгэл бүү татагд. Учир нь зүрх сэтгэл чинь хоолоор бус, нигүүлслээр тэнхрэх нь сайн. Хоол хүнсээр байгсад нь ямар ч ач тусыг олоогүй билээ.

10. Бидэнд тахилын ширээ бий. Асарт үйлчилдэг хүмүүс түүнээс юм авч идэх эрхгүй байдаг.

11. Учир нь ариун газар уруу цусыг нь нүглийн төлөөх тахил болгон тэргүүн тахилчийн авчирдаг тэдгээр амьтдын бие нь буудлын гадна шатаагддаг юм.

12. Тиймээс Есүс Өөрийнхөө цусаар хүмүүсийг ариусгахын тулд бас хаалганы гадна зовсон билээ.

13. Иймээс Түүнийг доромжилсон доромжлолыг бид үүрэн, буудлын гадна гарч Түүн уруу очицгооё.

14. Учир нь энд бидэнд мөнх хот алга. Харин бид ирэх хотыг эрж байна.

15. [Тиймд] Түүгээр дамжуулан Бурханд Түүний нэрийг хүлээн зөвшөөрдөг уруулын үр жимс буюу магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе.

16. Сайныг үйлдэхээ болон хуваалцахаа бүү март. Учир нь ийм тахилууд Бурханд тааламжтай.

17. Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил та нарын сэтгэлийг сэрэмжлэн харгалзаж байдаг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй.

бүрэн бүлгийг уншина уу Еврей 13