Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Еврей 13:13-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Иймээс Түүнийг доромжилсон доромжлолыг бид үүрэн, буудлын гадна гарч Түүн уруу очицгооё.

14. Учир нь энд бидэнд мөнх хот алга. Харин бид ирэх хотыг эрж байна.

15. [Тиймд] Түүгээр дамжуулан Бурханд Түүний нэрийг хүлээн зөвшөөрдөг уруулын үр жимс буюу магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе.

16. Сайныг үйлдэхээ болон хуваалцахаа бүү март. Учир нь ийм тахилууд Бурханд тааламжтай.

17. Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил та нарын сэтгэлийг сэрэмжлэн харгалзаж байдаг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй.

18. Бидний төлөө залбирагтун. Бид өөрсдийгөө аливаа зүйлд хүндлүүштэй авч явахыг хүсэн, сайн мөс чанартай гэдэгтээ бат итгэдэг.

19. Намайг та нар уруу удахгүй очуулаасай гэж залбирахыг би хичээнгүйлэн гуйж байна.

20. Хоньдын Хоньчин болох бидний Эзэн Есүсийг мөнх гэрээний цусаар дамжуулан үхэгсдээс амилуулсан амар амгалангийн Бурхан

21. Өөрийнх нь хүслийг гүйцэтгэх аливаа сайн хэрэгт та нарыг чадвартай болгож, Өөрийнхөө мэлмийд тааламжтай зүйлийг бидний дотор бүтээлгэхээр Есүс Христээр дамжуулан ажиллаж байна. Есүс Христэд алдар нь [үеийн] үед байх болтугай. Амен.

22. Ах дүү нар аа, энэхүү сургамжийн үгийг тэвчин байж хүлээн аваарай гэж би та нараас гуйя. Учир нь би та нарт товчхон бичлээ.

23. Бидний ах дүү болох Тимот суллагдсаныг дуулгая. Хэрэв тэр удахгүй ирвэл би түүнтэй хамт та нартай уулзана.

24. Бүх удирдагчиддаа болон ариун хүмүүст мэнд хүргээрэй. Италиас ирэгсэд та нарт мэнд хүргэж байна.

25. Нигүүлсэл нь та бүгдтэй байх болтугай.

бүрэн бүлгийг уншина уу Еврей 13