Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Еврей 13:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Ах дүүсийн хайраар хайрлахаа үргэлжлүүлье.

2. Харь хүмүүст зочломтгой хандахаа бүү март. Учир нь зарим хүмүүс үүгээрээ тэнгэр элч нарыг мэдэлгүй зочилсон юм.

3. Тэдэнтэй хамт хоригдсон юм шиг хоригдогсдыг санаж явагтун. Та нар өөрсдөө ч гэсэн бие дотор байгаа тул ад үзэгдсэн хүмүүсийг санаж яв.

4. Бүгд гэрлэлтийг хүндлэгтүн. Ор дэр нь ч бузартаагүй байг. Учир нь янхан эрчүүдийг болон завхайрагчдыг Бурхан шүүнэ.

5. Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй” гэж айлдсан.

6. Тиймд бид зоригтойгоор“Эзэн миний туслагч мөн.Би айхгүй.Хүн намайг яах юм бэ?”гэдэг.

7. Та нарт Бурханы үгийг ярьж, та нарыг тэргүүлж явсан хүмүүсийг сана. Тэдний биеэ хэрхэн авч явсны үр дүнг санаж, итгэлийг нь дуурай.

бүрэн бүлгийг уншина уу Еврей 13