Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Еврей 12:5-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Та нарт хөвгүүд шигээ хандсан тэрхүү сэнхрүүллийг та нар мартжээ.“Миний хүү, Эзэний сахилгажуулалтыг хөнгөн үзэж болохгүй.Тэр чамайг зэмлэх үед сэтгэлээр бүү уна.

6. Учир нь Эзэн хайрладаг хүнээ сахилгажуулдаг юм.Тэр хүлээн авдаг хүү болгоноо ташуурддаг”гэжээ.

7. Та нарын тэвчдэг чинь сахилга баттай болохын төлөө юм. Бурхан хөвгүүдтэйгээ харьцдаг шигээ та нартай тийнхүү харьцдаг. Учир нь эцэг нь сахилгажуулдаггүй хүү хаа байна?

8. Хэрэв бүгдээрээ хүртсэн сахилга та нарт байхгүй бол та нар хөвгүүд нь бус, бутач хүүхдүүд аж.

9. Биднийг сахилгажуулдаг махан биеийн эцгүүд бидэнд байсан. Бид тэднийг хүндэлдэг байсан бол тэгэх тусмаа бид сүнснүүдийн Эцэгт захирагдан амьдрах нь үлэмж дээр бус уу?

10. Учир нь тэд өөрсдийн үзэмжийн дагуу биднийг богино хугацаанд сахилгажуулсан юм. Харин Тэр бидний сайн сайхны төлөө ажээ. Тэгснээр бид Түүний ариун байдлыг хуваалцах юм.

11. Бүх сахилгажуулалт нь тухайн үедээ баяр хөөртэй бус, харин уй гашуутай мэт санагдавч дараа нь энэ нь түүгээр сургагдсан хүмүүст зөвт байдлын амар амгалан бүхий үр жимсийг төрүүлж өгдөг.

12. Иймд цуцсан гар, сульдсан өвдгөө тэнхрүүлэгтүн.

13. Доголон нь замаасаа хазайхгүй, харин эдгээгдэхийн тулд өөрсдийн хөлд зориулж шулуун зам тавь.

бүрэн бүлгийг уншина уу Еврей 12