Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Еврей 12:26-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Тэгэхэд Түүний дуу дэлхийг доргиож ганхуулсан. Харин эдүгээ Тэр “Би дахиж нэг удаа зөвхөн дэлхийг бус, тэнгэрийг ч мөн сэгсэрнэ” гэж амласан.

27. “Дахиж нэг удаа” гэдэг нь үл ганхуулагдах юмс нь үлдэхийн тулд бүтээгдсэн ганхуулагдах юмс нь зайлуулагдахыг хэлж байгаа юм.

28. Тиймээс бид үл ганхах хаанчлалыг хүлээн авсан тул талархлаа илэрхийлцгээе. Үүгээр хүндлэл, айдас бүхий тааламжит үйлчлэлийг Бурханд өргөх юм.

29. Яагаад гэвэл бидний Бурхан шатаах гал мөн.

бүрэн бүлгийг уншина уу Еврей 12