Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Еврей 12:15-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Хэн чинь ч Бурханы нигүүлслээс салахгүйн тулд болон ямар ч гашуун үндэс урган хор учруулан, түүгээр олон хүн бузарлагдахгүйн тулд сэрэмжил.

16. Садар самуун, эсвэл хоолны төлөө ууган хүүгийн эрхээ худалдсан Есав шиг сүсэггүй хүн болчихгүйн тулд сэрэмжил.

17. Тэр дараа нь ерөөлийг өвлөхийг хүссэн боловч гологдсон билээ. Учир нь тэр нулимс унаган ерөөлийг хайсан хэдий ч гэмшлийн төлөөх зайг олоогүй гэдгийг та нар мэднэ.

18. Учир нь та нар хүрч болох уул уруу болон дүрэлзэн буй гал, харанхуй, түнэр харанхуй, хуй салхи,

19. бүрээн хүнгэнэх дуу болон үгсийн дуу чимээ уруу ирээгүй. Энэ нь тэр чимээг сонссон хүмүүсийн дахиад ямар ч үг бүү айлдаач хэмээн зайлсхийж байсан тийм чимээ юм.

20. Учир нь тэд “Хэрэв амьтан ч гэсэн ууланд хүрэх аваас түүн уруу чулуу шидэгтүн” гэсэн тушаалыг тэсвэрлэж чадаагүй юм.

21. Энэ явдал үнэхээр аймшигтай байсан тул Мосе “Би айдаст автаж, чичирсэн” гэж хэлсэн.

22. Харин та нар Сион уул, амьд Бурханы хот болох тэнгэрлэг Иерусалим уруу, баярын цуглаан дахь тоо томшгүй тэнгэр элч нар,

23. тэнгэрт бүртгэгдсэн анх төрөгсдийн чуулган, бүгдийн Шүүгч Бурхан болон төгс болгогдсон зөвт хүмүүсийн сүнснүүд уруу ирсэн.

24. Мөн шинэ гэрээний Зууч Есүс уруу болон Абелынхаас илүү дээр ярьдаг цацагдсан цус уруу ирсэн.

25. Айлдагчийг хэрэгсэхгүй байхаас та нар сэрэмжил. Учир нь хэрэв газар дээр тэдэнд сануулсан түүнийг тэд үл хэрэгсээд зугтчихаагүй бол тэгэх тусмаа тэнгэрээс сануулагч Түүнээс бид нүүр буруулан зугтаж чадна гэж үү?

бүрэн бүлгийг уншина уу Еврей 12