Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Еврей 12:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй гэрчлэлийн үлэмж агуу үүлтэй тул аливаа саад тотгор ба биднийг тун амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе.

2. Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд бүрэн дүүрэн Төгсгөгч болох Есүс уруу хараагаа чиглүүлье. Тэр Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм.

3. Сэтгэлээр унахгүй байж тэнхээгээ барахгүйн тулд Түүнийг санагтун. Тэрээр Өөрийнх нь эсрэг нүгэлтнүүдээс тийм эсэргүүцлийг тэвчсэн ажээ.

4. Нүглийн эсрэг тэмцэлдээ цус урсгах хүртлээ та нар хараахан эсэргүүцээгүй байгаа.

5. Та нарт хөвгүүд шигээ хандсан тэрхүү сэнхрүүллийг та нар мартжээ.“Миний хүү, Эзэний сахилгажуулалтыг хөнгөн үзэж болохгүй.Тэр чамайг зэмлэх үед сэтгэлээр бүү уна.

6. Учир нь Эзэн хайрладаг хүнээ сахилгажуулдаг юм.Тэр хүлээн авдаг хүү болгоноо ташуурддаг”гэжээ.

7. Та нарын тэвчдэг чинь сахилга баттай болохын төлөө юм. Бурхан хөвгүүдтэйгээ харьцдаг шигээ та нартай тийнхүү харьцдаг. Учир нь эцэг нь сахилгажуулдаггүй хүү хаа байна?

8. Хэрэв бүгдээрээ хүртсэн сахилга та нарт байхгүй бол та нар хөвгүүд нь бус, бутач хүүхдүүд аж.

9. Биднийг сахилгажуулдаг махан биеийн эцгүүд бидэнд байсан. Бид тэднийг хүндэлдэг байсан бол тэгэх тусмаа бид сүнснүүдийн Эцэгт захирагдан амьдрах нь үлэмж дээр бус уу?

10. Учир нь тэд өөрсдийн үзэмжийн дагуу биднийг богино хугацаанд сахилгажуулсан юм. Харин Тэр бидний сайн сайхны төлөө ажээ. Тэгснээр бид Түүний ариун байдлыг хуваалцах юм.

бүрэн бүлгийг уншина уу Еврей 12