Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Еврей 10:9-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Дараа нь Тэр “Үзэгтүн. Таны хүслийг үйлдэхээр Би ирлээ” гэж айлдав. Тэр хоёрдахийг нь тогтоохын тулд анхныхыг нь зайлуулдаг.

10. Энэхүү хүслээр бид Есүс Христийн нэг удаа бүгдийн төлөө биеэ өргөсөн өргөлөөр дамжуулан ариусгагдсан юм.

11. Тахилч болгон өдөр бүр үйлчлэн, нүглийг хэзээ ч зайлуулж үл чадах өнөөх л тахилуудаа дахин дахин өргөсөөр зогсдог.

12. Харин Тэр үүрд нүглийн төлөө нэг тахилыг өргөөд, Бурханы баруун гарт заларсан бөгөөд

13. Өөрийнх нь дайснуудыг хөлийнх нь гишгүүр болгох хүртэл тэр үеэс хойш хүлээж байна.

14. Учир нь Христ ариун болгогдогсдыг ганц тахилаар үүрд төгс болгожээ.

15. Ариун Сүнс бидэнд мөн гэрчилдэг. Учир нь Тэр

16. “Эзэн айлдаж байна.«Тэр өдрүүдийн дараа тэдэнтэй байгуулах Миний гэрээ энэ юм.Би Өөрийн хуулиудыг тэдний зүрхэнд тавина.Би тэдгээрийг тэдний ухаан санаанд бичнэ»гээд,

бүрэн бүлгийг уншина уу Еврей 10