Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Еврей 10:27-39 Ариун Библи, 2004 (АБ2004)

27. Харин шүүлт хийгээд эсэргүүцэгчдийг шатаах галын хилэнг айн чичирч хүлээх нь үлдэнэ.

28. Мосегийн Хуулийг үл хэрэгсэгч хүн хоёр буюу гурван гэрчийн гэрчлэлээр өршөөлгүй үхдэг.

29. Бурханы Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн үзээд нигүүлслийн Сүнсийг доромжилсон хүн хэр зэрэг илүү хүнд шийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна?

30. Учир нь “Өшөө авалт нь Минийх. Хариуг нь Би өгнө” гээд, дахиж “Эзэн Өөрийн хүмүүсийг шүүнэ” гэж айлдсан Түүнийг бид мэднэ.

31. Амьд Бурханы гарт орох нь аймшигтай хэрэг мөн.

32. Та нар өнгөрсөн өдрүүдээ, гэгээрүүлэгдсэнийхээ дараа зовлонгийн үлэмж зөрчлийг тэвчсэнээ санагтун.

33. Буруутгал болон цөхрөл дотор нийтийн үзмэр болж, тийнхүү ад үзэгдсэн тэдгээр хүмүүсийн хамсаатан болж байсан.

34. Учир нь илүү сайн мөнхийн өмч хөрөнгөтэйгөө та нар мэдэх тул хоригдогсдод энэрэнгүй хандаж, эд хөрөнгийг чинь булаан авахад ч баяр хөөртэй байсан.

35. Тиймд агуу шагнал бүхий итгэлээ бүү хаягтун.

36. Та нар Бурханы хүслийг биелүүлээд амлагдсаныг хүлээж авахын тулд та нарт тэвчээр хэрэгтэй.

37. “Учир нь айсуй Нэгэн тун удалгүй ирнэ.Тэр саатахгүй.

38. Харин Миний зөвт нэгэн итгэлээр амьдрах бөгөөдХэрэв тэр ухрах аваас Миний сэтгэл түүнийг таалахгүй”гэжээ.

39. Харин бид сүйрэл уруу ухралт хийдэг хүмүүс бус, харин итгэж, амийг хадгалдаг хүмүүс билээ.

бүрэн бүлгийг уншина уу Еврей 10