Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Еврей 10:16-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. “Эзэн айлдаж байна.«Тэр өдрүүдийн дараа тэдэнтэй байгуулах Миний гэрээ энэ юм.Би Өөрийн хуулиудыг тэдний зүрхэнд тавина.Би тэдгээрийг тэдний ухаан санаанд бичнэ»гээд,

17. цааш нь«Би цаашид тэдний нүглүүд,Тэдний хууль бус явдлыг санахгүй»”гэжээ.

18. Эдгээр зүйлсийн уучлал байгаа газар нүглийн төлөөх тахил цаашид байхгүй болдог.

19. Иймд ах дүү нар аа, бидэнд Есүсийн цусаар,

20. Өөрийн махан бие болох хөшгөөр дамжуулан Түүний нээсэн шинэ, амьд замаар ариун газарт нэвтрэн орох итгэл байгаа тул,

21. мөн бидэнд Бурханы гэр дэх аугаа Тахилч байгаа тул

22. бузар мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд өөрсдийн зүрхэндээ цацуулж, биеэ ариун усаар угаалган, үнэн зүрхээрээ ойртон очицгооё.

23. Өөрсдийн найдварын хүлээн зөвшөөрлөө гуйвалгүй бат баримталцгаая. Учир нь Амлагч нь итгэмжит билээ.

24. Бие биеэ хайр болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулахад анхааръя.

25. Ингэхдээ зарим хүмүүсийн зуршил болсон шиг хамтран цуглахаа болилгүй, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусам бие биеэ зоригжуулъя.

26. Хэрэв бид үнэний мэдлэгийг хүлээн авсны дараа санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй.

27. Харин шүүлт хийгээд эсэргүүцэгчдийг шатаах галын хилэнг айн чичирч хүлээх нь үлдэнэ.

28. Мосегийн Хуулийг үл хэрэгсэгч хүн хоёр буюу гурван гэрчийн гэрчлэлээр өршөөлгүй үхдэг.

бүрэн бүлгийг уншина уу Еврей 10