Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ефес 6:8-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Боол, эсвэл чөлөөт байх нь ялгаагүй аливаа хүн ямар нэг сайн зүйл хийвэл тэр хүн Эзэнээс түүнийгээ буцааж авна гэдгээ мэдэн үйлчил.

9. Эзэд ээ, үүний адил боолууддаа ханд. Тэдний болон та нарын Эзэн тэнгэрт байгааг болон Түүний ялгаварладаггүй болохыг ойлгон, айлгаж сүрдүүлэхээ боль.

10. Эцэст нь Эзэн дотор ба Түүний чадлын агуу хүч дотор бэхжигтүн.

11. Та нар диаволын заль мэхний эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс.

12. Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ.

13. Тиймээс бүхнийг хийсний дараа, бузар муу өдөрт эсэргүүцэн бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн зэвсгийг ав.

14. Тэгээд бат зогс. Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж, зөвт байдлын хуягийг өмсөөд,

15. амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс.

бүрэн бүлгийг уншина уу Ефес 6