Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ефес 3:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Үүний улмаас Паул би бол харь үндэстнүүд болох та нарын төлөөх Христ [Есүсийн] хоригдол мөн.

2. Та нарын төлөө надад өгөгдсөн Бурханы нигүүлслийн нярвын үүргийн талаар та нар сонссон.

3. Би урьд нь товчхон бичсэнчлэн тэрхүү нууц нь надад илчлэлтээр мэдэгдсэн юм.

4. Та нар түүнийг уншаад, Христийн нууцын талаар миний ойлголтыг мэдэж чадна.

5. Энэ нь өөр үеийнхэнд, хүний хөвгүүдэд мэдэгдээгүй боловч эдүгээ Сүнс дотор Түүний ариун элч нар ба эш үзүүлэгчдэд илчлэгдсэнээр

6. харь үндэстнүүд энэхүү биеийн хамтран өв залгамжлагчид ба эрхтнүүд болох бөгөөд сайн мэдээгээр дамжуулан Христ Есүс дотор амлалтыг хамтран хуваалцагчид болжээ.

7. Бурхан хүчний үйлчлэлээрээ надад өгсөн Түүний нигүүлслийн бэлгийн дагуу би сайн мэдээний үйлчлэгч болсон.

бүрэн бүлгийг уншина уу Ефес 3