Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ефес 3:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Үүний улмаас Паул би бол харь үндэстнүүд болох та нарын төлөөх Христ [Есүсийн] хоригдол мөн.

2. Та нарын төлөө надад өгөгдсөн Бурханы нигүүлслийн нярвын үүргийн талаар та нар сонссон.

3. Би урьд нь товчхон бичсэнчлэн тэрхүү нууц нь надад илчлэлтээр мэдэгдсэн юм.

4. Та нар түүнийг уншаад, Христийн нууцын талаар миний ойлголтыг мэдэж чадна.

5. Энэ нь өөр үеийнхэнд, хүний хөвгүүдэд мэдэгдээгүй боловч эдүгээ Сүнс дотор Түүний ариун элч нар ба эш үзүүлэгчдэд илчлэгдсэнээр

6. харь үндэстнүүд энэхүү биеийн хамтран өв залгамжлагчид ба эрхтнүүд болох бөгөөд сайн мэдээгээр дамжуулан Христ Есүс дотор амлалтыг хамтран хуваалцагчид болжээ.

7. Бурхан хүчний үйлчлэлээрээ надад өгсөн Түүний нигүүлслийн бэлгийн дагуу би сайн мэдээний үйлчлэгч болсон.

8. Бүх ариун хүмүүсээс хамгийн өчүүхэн нь болох надад энэхүү нигүүлсэл өгөгдсөний учир нь Христийн нэвтэршгүй баялгийг харь үндэстэнд тунхаглаж,

9. бүх юмсыг бүтээсэн Бурханы дотор үеэс үед нууцлагдаж байсан нууцын үйлчлэлийн үүрэг нь юу болохыг [бүгдэд] мэдүүлэхийн тулд байлаа.

10. Ингэснээр эдүгээ чуулганаар дамжуулан Бурханы олон янзын мэргэн ухаан тэнгэрлэг газар дахь захирагчид болон эрх мэдэлтнүүдэд мэдэгдэх юм.

11. Бидний Эзэн Христ Есүсийн дотор үйлдсэн мөнхийн зорилгын дагуу Тэр ингэсэн ажээ.

12. Бид Христэд итгэх итгэлээрээ дамжуулж Түүнд зоримог байдал ба бат итгэлтэйгээр очиж болно.

13. Тиймээс би та нараас гуйя. Та нарын төлөөх миний зовлон шаналлаас болж бүү зүрх алдаарай. Эдгээр нь та нарын алдар билээ.

14. Иймд би Эцэгийн өмнө өвдөг сөгдөж,

бүрэн бүлгийг уншина уу Ефес 3