Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ефес 2:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Та нар өөрсдийн нүгэл, хилэнц дотор үхсэн байв.

2. Та нар урьд нь нүгэл, хилэнц дотор энэ ертөнцийн заншлын дагуу агаарын хүчний ноёрхогч буюу эдүгээ дуулгаваргүй хөвгүүд дотор ажиллаж буй сүнсийг дагаж явсан.

3. Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урьд нь махан бие болон санаа бодлын хүслүүдээ өөгшүүлэн махан биеийнхээ хүсэл тачаалуудаар амьдарч байв. Мөн бусдын адил төрөлхөөс уур хилэн хүртэх хүүхдүүд байсан.

4. Харин Бурхан өршөөлөөр баян ажээ. Тэр биднийг хайрласан Өөрийн агуу хайраараа

5. биднийг гэм нүгэл дотроо үхсэн байхад Христтэй хамт амьд болгосон юм. Та нар нигүүлслээр аврагдсан билээ.

6. Биднийг Түүнтэй хамт амилуулж, тэнгэрлэг газарт Христ Есүс дотор Түүнтэй хамт суулгасан

7. нь Христ Есүс дотор бидэнд хандсан энэрлээр Өөрийн нигүүлслийн хэмжээлшгүй баялгийг ирэх үеүдэд үзүүлэхийн тулд юм.

8. Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд

9. үйлсээр биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно.

10. Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн, Түүний бүтээл мөн. Бурхан биднийг тэдгээрийн дотор яваасай гэж урьдаас бэлтгэсэн билээ.

11. Тиймд санагтун. Та нар урьд махан биеэрээ харь үндэстэн байхдаа, махан биедээ хүний гараар “Хөвч хөндүүлсэн” гэж нэрлэгдэгсдээр “Хөвч хөндүүлээгүй” гэж нэрлэгдэж байв.

бүрэн бүлгийг уншина уу Ефес 2