Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ефес 1:5-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Тэр Өөрийн хүслийн сайн тааллын дагуу, биднийг Есүс Христээр Өөрийнхөө хөвгүүд болгон үрчлэн авахаар урьдаас тогтоожээ.

6. Энэ нь хайрлагдсан Түүний дотор бидэнд соёрхсон Түүний нигүүлслийн алдрыг магтуулахын тулд болой.

7. Түүний нигүүлслийн баялгийн дагуу Түүний дотор цусаар нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бидэнд байдаг.

8. Тэр бидэнд бүх мэргэн ухаан болон гүнзгий мэдлэг дотор тэрхүү нигүүлслээ бялхаажээ.

9. Тэр Түүний дотор зорилго тавьж, Өөрийнхөө сайн тааллын дагуу хүслийнхээ нууцыг бидэнд мэдүүлэв.

10. Энэ нь цагийн дүүрнийг гүйцэлдүүлэхийн тулд тэнгэр дэх юмс болон газар дээрх бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ.

11. Бүх юмсыг хүслийнхээ зөвлөгөөгөөр үйлддэг Түүний зорилгын дагуу урьдаас тогтоогдсоноор бид Түүний дотор өв залгамжлагчид болсон юм.

12. Ингэснээр Христэд анхлан найдсан бид Түүний алдрын магтаалын төлөө байх юм.

13. Түүний дотор та нар ч бас үнэний үгийг буюу та нарын авралын сайн мэдээг сонссоны дараа, мөн Түүнд итгээд, амлалтын Ариун Сүнсээр тамгалагдсан байв.

14. Тэр нь Бурханы эзэмшлийн золилт хүртэл бидний өвийн батлан даагч болж Түүний алдрыг магтуулахын тулд өгөгдсөн юм.

15. Тиймээс би ч бас Эзэн Есүст итгэх та нарын итгэл болон бүх ариун хүмүүсийн төлөө гэсэн хайрыг чинь сонсоод,

16. өөрийн залбиралдаа та нарыг дурсахдаа та нарын төлөө талархал өргөдгөө болихгүй.

17. Бидний Эзэн Есүс Христийн Бурхан болох алдрын Эцэг нь та нарт мэргэн ухаан хийгээд илчлэлийн сүнсийг өгч, Түүнийг дүүрнээр мэдүүлж,

бүрэн бүлгийг уншина уу Ефес 1