Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

3 Иохан 1:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Ахлагч би үнэн дотор миний хайрладаг хайрт Гайост илгээв.

2. Хайрт минь, сэтгэл тань амар тайван байгаагийн адил бүх зүйл тань сайн сайхан байж, эрүүл энх байгаасай хэмээн би залбирч байна.

3. Ах дүү нар ирж, чиний үнэнийг буюу чамайг үнэний дотор хэрхэн явж буйг гэрчилсэнд би маш их баярласан.

4. Миний хүүхдүүд үнэн дотор явж байгааг сонсохоос эрхэм баяр баясгалан гэж надад байхгүй билээ.

5. Хайрт минь, чи ах дүүгийнхээ төлөө, ялангуяа харь хүмүүсийн төлөө аливааг хийхдээ итгэмжтэй зүтгэж байгаа юм байна.

6. Чиний хайрын тухай тэд чуулганы өмнө гэрчилсэн юм. Бурханд зохистой байдлаар тэднийг аян замд нь үдэж байвал чи сайн байх болно.

7. Учир нь тэд харь үндэстнүүдээс юу ч авалгүй Нэрийн төлөө явцгаасан билээ.

8. Тиймээс тэдэн шиг хүмүүсийг бид дэмжих ёстой. Тэгснээр бид үнэний хамтран зүтгэгч болох билээ.

9. Би зарим нэг зүйлийг чуулганд бичсэн. Харин тэдний дунд тэргүүн болохыг дурлагч Диотреф биднийг хүлээж авахгүй байгаа юм.

10. Иймээс би очвол, түүний хийдэг үйл хэргийг нь сануулна. Юу гэвэл, тэр биднийг балмад үгсээр зүй бусаар буруутгасан юм. Үүгээр ч сэтгэл ханахгүй, тэр ах дүү нараа хүлээн авдаггүй бөгөөд хүлээн авахыг хүсэгчдийг хориглон, чуулганаас хөөж байна.

11. Хайрт минь, мууг биш, харин сайныг дуурай. Сайныг үйлдэгч нь Бурханых. Мууг үйлдэгч нь Бурханыг хараагүй юм.

12. Бүх хүн төдийгүй үнэн нь Деметрийг сайнаар гэрчилдэг.

13. Бичих зүйл надад олон байгаа боловч би бийр янтай нийлүүлэн чамд бичихийг хүсэхгүй байна.

бүрэн бүлгийг уншина уу 3 Иохан 1