Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Тимот 2:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иймд хүү минь, чи Христ Есүс дотор буй нигүүлсэлд зоригтой байгтун.

2. Олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга.

3. Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов.

4. Ямар ч цэрэг цэрэгт татагчдаа таалагдахын тулд өдөр тутмын амьдралын хэрэгт хутгалддаггүй.

5. Хэрэв хэн нэгэн нь барилдахдаа дүрмийн дагуу барилдахгүй бол шагнал авахгүй.

6. Шаргуу зүтгэдэг тариачин нь эхлээд ургацаа хүртэх ёстой.

7. Миний юу хэлж буйг эргэцүүлэн бод. Учир нь Эзэн чамд алив бүхний дотор ойлголтыг өгнө.

8. Миний сайн мэдээний дагуу, Давидын үр сад болох үхэгсдээс амилуулагдсан Есүс Христийг санаарай.

9. Үүний төлөө би гэмт хэрэгтэн адил хүлэгдэж, зовлон эдэлж байгаа боловч Бурханы үг хүлэгдээгүй.

10. Энэ шалтгааны улмаас Христ Есүс дотор авралыг мөнх алдрын хамт тэдэнд авахуулахын тулд сонгогдсон хүмүүсийн төлөө би бүгдийг тэвчинэ.

11. Энэ бол итгэмжит үг мөн.Учир нь хэрэв бид Түүнтэй хамт үхсэн юм бол,Мөн Түүнтэй хамт амьд байх болно.

бүрэн бүлгийг уншина уу 2 Тимот 2