Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Тимот 1:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бурханы хүслээр Христ Есүс доторх амийн амлалтын дагуу Христ Есүсийн элч болсон Паул би

2. өөрийн хайрт хүү Тимотод илгээв. Эцэг Бурхан ба бидний Эзэн Христ Есүсээс нигүүлсэл, өршөөл ба амар тайван байх болтугай.

3. Би өөрийн залбиралдаа чамайг үргэлж, өдөр шөнөгүй санахдаа эцэг өвгөдийнхөө үйлчилж байсан шиг цэвэр мөс чанараар өөрийн үйлчилдэг Бурханд би талархдаг.

4. Чамайг харахсан гэж тэмүүлэн, чиний нулимсыг санахдаа ч, би баяр баясгалангаар дүүрдэг.

5. Чиний доторх чин сэтгэлийн итгэлийн тухай дуртгалыг бодохдоо, анх чиний эмэг эх Лой, чиний эх Юник нарт байсан итгэл чамд ч бий гэдгийг би сайн мэдэж байна.

6. Энэ шалтгааны улмаас, миний гар тавигдсанаар чамд өгөгдсөн Бурханы бэлгийн дөлийг бадраахыг чамд сануулъя.

7. Учир нь Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн.

8. Тиймээс бидний Эзэний гэрчлэлээс бүү ич. Түүний хоригдол надаас ч бүү ич. Харин Бурханы хүчээр сайн мэдээний төлөө зовлон дотор надтай холбогд.

бүрэн бүлгийг уншина уу 2 Тимот 1