Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Тесалоник 2:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христийн ирэх хийгээд бидний Түүн уруу цуглах тухайд эдүгээ бид та нараас гуйж байна.

2. Эзэний өдөр ирчихлээ хэмээн та нар ухаан бодлоороо тэр даруй ганхаж дайвалгүй, эсвэл сүнсээр ч юм уу, эсвэл үг яриагаар ч юм уу, эсвэл биднээс ирсэн мэт захидлаар ч үймүүлэгдэхгүй байгтун.

3. Хэн ч та нарыг ямар ч аргаар бүү мэхлэг. Учир нь эхлээд итгэлээс салах явдал гарч, сүйрлийн хөвгүүн болох ёс бусын хүн илчлэгдэхээс нааш тэр өдөр ирэхгүй.

4. Тэр бол эсэргүүцэгч төдийгүй, бүхий л өөрийгөө Бурхан хэмээгч болон шүтдэг зүйлсийн дээр өргөмжлөн, Бурханы сүм дотор сууж, өөрийгөө Бурхан гэж харуулна.

5. Би та нартай хамт байхдаа эдгээр зүйлийг хэлж байсныг та нар санахгүй байна уу?

6. Эдүгээ түүнийг юу хязгаарлан барьдгийг та нар мэднэ. Ингэснээр тэр өөрийн цагтаа илчлэгдэх юм.

7. Учир нь хууль бус байдлын нууц нь хэдийн ажиллаж байна. Гагцхүү эдүгээ хязгаарлан баригч нь өөрөө замаас зайлуулагдах хүртэл тийн барьж байгаа ажээ.

бүрэн бүлгийг уншина уу 2 Тесалоник 2