Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Коринт 8:17-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Яагаад гэвэл тэр бидний гуйлтыг хүлээн авсан төдийгүй өөрөө ихэд хичээж, сайн дураараа та нар уруу явсан.

18. Бид түүнтэй хамт нэгэн дүүг илгээлээ. Түүнийг сайн мэдээний төлөө бүх чуулганууд магтдаг.

19. Зөвхөн энэ ч биш, мөн бидний хүслийг үзүүлэхийн тулд болон Эзэний Өөрийнх нь алдрын төлөө бидний үйлчилж буй энэхүү нигүүлсэнгүй ажилд хамт явуулахаар түүнийг чуулганууд томилсон.

20. Бидний үйлчилж буй энэхүү өгөөмөр бэлэг сэлтийн ажилд хэн нэг нь биднийг гутаах вий гэснээс ийнхүү урьдчилан сэргийлсэн юм.

21. Учир нь бид зөвхөн Эзэний өмнө төдийгүй мөн хүмүүсийн өмнө хүндлүүштэй зүйлсийг ч анхаарч үздэг.

22. Бид тэдний хамт нэг дүүгээ илгээв. Бид түүний зүтгэлийг нь олон удаа зүйл бүрээр сорьсон. Одоо тэр та нарт ихэд итгэдэг тул бүр ч их зүтгэлтэй болсон.

23. Титийн хувьд гэвэл, тэр бол миний анд нөхөр бөгөөд та нарын дунд буй хамтран зүтгэгч мөн. Ах дүү нарын хувьд гэвэл, тэд бол чуулгануудын элч нар бөгөөд Христийн алдар мөн.

бүрэн бүлгийг уншина уу 2 Коринт 8