Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Коринт 8:15-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Энэ нь “Ихийг хураасан хүнд нь илүүдсэнгүй, багыг хураасан хүнд нь дутсангүй” гэж бичсэнчлэн юм.

16. Харин та нарын төлөө гэсэн адилхан зүтгэлийг Титийн зүрхэнд өгсөн Бурханд талархал байх болтугай.

17. Яагаад гэвэл тэр бидний гуйлтыг хүлээн авсан төдийгүй өөрөө ихэд хичээж, сайн дураараа та нар уруу явсан.

18. Бид түүнтэй хамт нэгэн дүүг илгээлээ. Түүнийг сайн мэдээний төлөө бүх чуулганууд магтдаг.

19. Зөвхөн энэ ч биш, мөн бидний хүслийг үзүүлэхийн тулд болон Эзэний Өөрийнх нь алдрын төлөө бидний үйлчилж буй энэхүү нигүүлсэнгүй ажилд хамт явуулахаар түүнийг чуулганууд томилсон.

20. Бидний үйлчилж буй энэхүү өгөөмөр бэлэг сэлтийн ажилд хэн нэг нь биднийг гутаах вий гэснээс ийнхүү урьдчилан сэргийлсэн юм.

21. Учир нь бид зөвхөн Эзэний өмнө төдийгүй мөн хүмүүсийн өмнө хүндлүүштэй зүйлсийг ч анхаарч үздэг.

бүрэн бүлгийг уншина уу 2 Коринт 8