Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Коринт 7:7-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Зөвхөн түүний ирэлтээр ч бус, мөн та нараас болж тайвширсан түүний тайвшралаар юм. Миний төлөөх та нарын хүсэл тэмүүлэл, уй гашуу, зүтгэлийн талаар тэр бидэнд мэдэгдсэн тул би бүр улам илүү баярласан юм.

8. Хэрэв би та нарыг захидлаараа гашуудуулсан бол үүндээ харамсахгүй байна. Учир нь тэр захидал хэдийгээр түр зуур ч гэлээ та нарыг гашуудуулсан гэдгийг би мэдээд үнэндээ харамссан.

9. Та нарыг гашуудуулсандаа бус, харин гэмштэл чинь гашуудуулсандаа би одоо баярлаж байна. Учир нь биднээс болж ямар ч хохирол амсахгүйн тулд та нар Бурханы хүслийн дагуу гашуудсан юм.

10. Бурханы хүслийн дагуух гашуудал нь үл харамсах гэмшлийг бий болгон авралд хүргэдэг аж. Харин ертөнцийн гашуудал нь үхлийг бий болгодог.

11. Энэхүү бурханлаг гашуудал нь та нарын дотор ямар хэрсүү байдал, зөвтгөл, эгдүүцэл, айдас, халуун хүсэл, зүтгэл, шийтгэл бий болгосныг харагтун. Та нар цэвэр гэдгээ энэ хэрэгт алив бүхнээр харууллаа.

12. Гэхдээ би гомдоогчийн төлөө бус, гомдогчийн ч төлөө бус, харин бидний төлөөх та нарын хичээл зүтгэлийг Бурханы өмнө өөрсдөд чинь мэдүүлэхийн тулд та нарт хандаж бичсэн юм шүү.

13. Тийм учраас бид тайвширсан.Бидний тайвшралын зэрэгцээ Титийн баяр хөөрөнд бид бүр ч их баярласан. Яагаад гэвэл түүний сүнс та бүгдээс болж сэргэсэн байв.

бүрэн бүлгийг уншина уу 2 Коринт 7