Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Коринт 6:3-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Үйлчлэл муучлагдах вий хэмээн бид хэнд ч юугаар ч саад тавьдаггүй.

4. Харин бид өөрсдийгөө Бурханы үйлчлэгчид хэмээн бүхний дотор баталдаг юм. Үлэмж хүлцэл, зовлон, гачигдал, дарамтан дотор,

5. зодуур, шорон, үймээн самуун, ажил хөдөлмөр, нойргүйдэл болон өлсгөлөн дотор,

6. цэвэр байдал, мэдлэг, тэвчээр, нинжин сэтгэл, Ариун Сүнс, жинхэнэ хайр дотор,

7. үнэний үг болон Бурханы хүч дотор, баруун ба зүүн гар дахь зөвт байдлын зэвсгүүдээрээ,

8. алдар хийгээд доромжлолоор, муу, сайн хэлэгдсэнээрээ тийн баталдаг. Мэхлэгчид шиг боловч үнэнч,

9. цуутай биш юм шиг боловч цуутай, үхэгсэд шиг боловч харагтун, бид амьд, цээрлүүлэгдсэн юм шиг боловч алуулаагүй,

10. гутрангуй юм шиг боловч үргэлж баяр хөөртэй, ядуу хоосон юм шиг боловч олон хүнийг баян болгогчид, юу ч байхгүй юм шиг боловч бүгдийг эзэмшигчид мөн.

11. Коринтчууд аа, бид та нартай чөлөөтэй ярьсан. Бидний зүрх өргөнөөр нээгдсэн байна.

12. Та нар бидэн дотор баригдаагүй. Харин та нар дотроо баригдсан аж.

13. Хариуд нь “Та нар ч гэсэн өргөнөөр нээлттэй бай” гэж би хүүхдүүддээ хэлдэгчлэн та нарт хэлж байна.

бүрэн бүлгийг уншина уу 2 Коринт 6