Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Коринт 6:12-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Та нар бидэн дотор баригдаагүй. Харин та нар дотроо баригдсан аж.

13. Хариуд нь “Та нар ч гэсэн өргөнөөр нээлттэй бай” гэж би хүүхдүүддээ хэлдэгчлэн та нарт хэлж байна.

14. Үл итгэгчдийн хамт нэг буулганд бүү орогтун. Зөвт байдал ба ёс бус нь яаж хамтрах билээ? Гэрэл ба харанхуйн хооронд ямар нөхөрлөл байдаг билээ?

15. Христ ба Белиалын хооронд ямар зохицол байх билээ? Итгэгч хүн итгэгч бус хүнтэй юугаараа адил билээ?

16. Бурханы сүм ба шүтээнүүдийн хооронд ямар зөвшилцөл байх билээ? Учир нь бид амьд Бурханы сүм мөн. Бурхан айлдахдаа“«Би тэдний дотор оршино,Би тэдний дунд алхана.Би тэдний Бурхан болно.Тэд Миний ард түмэн болно.

бүрэн бүлгийг уншина уу 2 Коринт 6