Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Коринт 6:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бурхантай хамтран ажиллаж байгаа бид та нараас хичээнгүйлэн гуйя. Бурханы нигүүлслийг бүү дэмий хоосон аваарай.

2. Учир нь Тэр“Би тааламжтай цагт чамайг сонссон.Авралын өдөрт Би чамд тусалсан”гэж айлддаг. Харагтун, одоо бол “Тааламжтай цаг” байна. Харагтун, одоо бол “Авралын өдөр” байна.

3. Үйлчлэл муучлагдах вий хэмээн бид хэнд ч юугаар ч саад тавьдаггүй.

4. Харин бид өөрсдийгөө Бурханы үйлчлэгчид хэмээн бүхний дотор баталдаг юм. Үлэмж хүлцэл, зовлон, гачигдал, дарамтан дотор,

5. зодуур, шорон, үймээн самуун, ажил хөдөлмөр, нойргүйдэл болон өлсгөлөн дотор,

6. цэвэр байдал, мэдлэг, тэвчээр, нинжин сэтгэл, Ариун Сүнс, жинхэнэ хайр дотор,

7. үнэний үг болон Бурханы хүч дотор, баруун ба зүүн гар дахь зөвт байдлын зэвсгүүдээрээ,

8. алдар хийгээд доромжлолоор, муу, сайн хэлэгдсэнээрээ тийн баталдаг. Мэхлэгчид шиг боловч үнэнч,

бүрэн бүлгийг уншина уу 2 Коринт 6