Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Коринт 5:8-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Бид урамтай байдаг бөгөөд биеэсээ холдон явж, Эзэнтэй хамт гэртээ байх нь хавьгүй дээр гэж боддог.

9. Тиймд гэртээ байсан ч, гэрээсээ холдсон ч Түүнд таалагдах нь бидний эрмэлзэл билээ.

10. Учир нь хүн бүр мууг ч бай, сайныг ч бай, юу үйлдсэнийхээ төлөө биеэрээ хариугаа авахын тулд бид бүгдээрээ Христийн шүүхийн суудлын өмнө гарч ирэх ёстой.

11. Иймээс бид Эзэнээс эмээхүйг мэдэж, хүмүүсийг ятгадаг. Бид Бурханд ил тод болсон билээ. Мөн та нарын мөс чанарын дотор ч бид ил тод болсон гэж би найддаг.

12. Бид өөрсдийгөө дахиж та нарт сайшаах гээгүй. Харин биднээр бахархах боломжийг та нарт өгч байна. Ингэвэл зүрхэнд байгаагаараа бус, харин гаднах төрхөөрөө бахархдаг тэдгээр хүмүүст та нар хэлэх хариутай болно шүү дээ.

13. Учир нь хэрэв бид ухаанаа алдсан бол энэ нь Бурханы төлөө юм. Хэрэв бид эрүүл ухаантай байгаа бол энэ нь та нарын төлөө юм.

14. Нэг нь бүх хүмүүсийн төлөө үхсэн тул бүгд үхсэн гэж бид ятгагдсан тул Христийн хайр биднийг албаддаг.

15. Тэр бүгдийн төлөө үхсэн учраас амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бус, харин өөрсдийнх нь төлөө үхээд, амилуулагдсан Түүний төлөө амьдрах ёстой.

16. Иймд үүнээс хойш бид хэнийг ч махан биеийн дагуу үзэхгүй. Хэдийгээр бид Христийг махан биеийн дагуу мэддэг байсан ч гэсэн эдүгээ бид Түүнийг дахиад тийм байдлаар нь мэдэхгүй.

17. Тиймээс хэрэв хэн нэгэн хүн Христ дотор байвал тэр хүн шинэ бүтээл мөн. Хуучин юмс нь өнгөрчээ. Харагтун, шинэ болсон байна.

18. Бүх юмс Бурханаас байгаа юм. Тэр Христээр биднийг Өөртэйгөө эвлэрүүлж, бидэнд эвлэрлийн үйлчлэлийг өгсөн байна.

19. Яагаад гэвэл Бурхан дэлхийг Христ дотор Өөртэйгөө эвлэрүүлж, хүмүүсийн гэм бурууг үл харгалзсан бөгөөд эвлэрлийн үгийг бидэнд даалгасан билээ.

20. Иймээс бид Христийн төлөөх элчин сайд нар юм. Бурхан биднээр дамжуулж ятгаж байгаачлан бид Христийн төлөө та нараас гуйя. Бурхантай эвлэрцгээ.

21. Тэр нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө нүгэл болгосон юм. Тэгснээр бид Түүний дотор Бурханы хүртээх зөвт байдал болох юм.

бүрэн бүлгийг уншина уу 2 Коринт 5