Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Коринт 5:3-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Хэрэв бид хувцасласан байх аваас нүцгэнээр олдохгүй.

4. Учир нь бид энэ майхандаа байх зуураа дарамттай байж, ёолдог юм. Яагаад гэвэл үхлийн бие нь амиар залгигдсан байхын тулд бид тайлахыг бус, өмсөхийг хүсдэг юм.

5. Эдүгээ биднийг энэхүү зорилгын төлөө бэлдсэн нь бидэнд Сүнсийг барьцаа болгон өгсөн Бурхан мөн.

6. Тиймээс бид үргэлж урамтай байдаг бөгөөд бие дотроо суух зуураа Эзэнээс хол байгаагаа мэддэг юм.

7. Учир нь бид үзэгдэж байгаагаар бус, харин итгэлээр алхаж байна.

8. Бид урамтай байдаг бөгөөд биеэсээ холдон явж, Эзэнтэй хамт гэртээ байх нь хавьгүй дээр гэж боддог.

9. Тиймд гэртээ байсан ч, гэрээсээ холдсон ч Түүнд таалагдах нь бидний эрмэлзэл билээ.

бүрэн бүлгийг уншина уу 2 Коринт 5