Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Коринт 4:9-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Хавчигддаг боловч хаягддаггүй, цохигддог боловч мөхдөггүй.

10. Бид биедээ Есүсийн үхлийг үргэлж тээж явдаг. Ингэвэл Есүсийн амь мөн бидний бие дотор илэрхийлэгдэх юм.

11. Амьд байгаа бид Есүсийн төлөө үхэлд байнга тушаагддаг. Ингэвэл Есүсийн амь мөн бидний үхлийн махан бие дотор илэрхийлэгдэх болно.

12. Тийнхүү үхэл бидний дотор ажилладагчлан, амь нь та нарын дотор ажилладаг.

13. “Би итгэсэн. Тиймээс би ярьсан” гэж бичигдсэний дагуу бидэнд ч адилхан итгэлийн сүнс байж, бид ч гэсэн итгэдэг. Тиймээс бид бас ярьдаг юм.

14. Эзэн Есүсийг амилуулсан Нэгэн биднийг ч бас Есүстэй хамт амилуулж, биднийг та нарын хамт Өөрийнхөө өмнө аваачна гэдгийг бид мэддэг.

15. Учир нь бүх юмс та нарын төлөө байдаг билээ. Энэ нь нигүүлсэл улам олон хүнд нэмэгдэж, Бурханд алдар хийгээд талархлыг бялхсанаар өргөхийн тулд юм.

16. Тиймээс бид зүрх алддаггүй. Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаа ч доторх хүн маань өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна.

17. Учир нь цаг зуурын ялихгүй зовлон нь бидэнд мөнх алдрыг үлэмж арвинаар бий болгож байна.

18. Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол түр зуурынх, харин үл үзэгдэх юмс бол мөнх билээ.

бүрэн бүлгийг уншина уу 2 Коринт 4