Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Коринт 3:4-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Бидэнд Христээр дамжуулан Бурханд хандах тийм бат итгэл байдаг.

5. Бид ямар нэгэн юмыг өөрсдөөсөө гаргадаг юм шиг шаардаж чадахгүй. Харин бидний чадвар Бурханаас гардаг юм.

6. Тэр биднийг үсгээр бус, харин Сүнсээр шинэ гэрээний үйлчлэгчид байх чадвартай болгожээ. Учир нь үсэг бол хөнөөдөг, харин Сүнс бол амь өгдөг аж.

7. Хэрэв хадан дээр үсгээр сийлэгдсэн үхлийн үйлчлэл ч гэсэн алдартайгаар ирж, Израилийн хөвгүүд Мосегийн нүүрэн дэх түр зуурын цог жавхлангийн улмаас түүний царайг харж чадахгүй байсан юм бол,

8. Сүнсний үйлчлэл нь илүү алдартай байх бус уу?

9. Учир нь хэрэв ял зэмлэлийн үйлчлэл нь алдартай байх аваас зөвт байдлын үйлчлэл нь алдар дотор үлэмж их бялхсан байна.

10. Учир нь урьд алдартай байсан зүйл нь давамгай алдраас болж хэдийн алдаргүй болжээ.

11. Хэрэв түр зуурынх нь алдартай байсан бол мөнх үлдэх нь үлэмж их алдартай байна.

12. Иймээс бид тийм найдвартай байж, үнэнхүү зоригтойгоор хэлдэг.

13. Бид Мосе шиг биш юм. Аажимдаа байхгүй болох зүйлийнхээ төгсгөлийг Израилийн хөвгүүдэд харуулахгүйн тулд тэр нүүрээ бүтээлгээр халхалсан.

бүрэн бүлгийг уншина уу 2 Коринт 3