Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Коринт 3:2-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Та нар бол бидний зүрхэнд бичигдэж, бүх хүнээр уншигдаж, мэдэгддэг захиа минь шүү дээ.

3. Та нар бол бидний үйлчлэлээр Христийн захиа хэмээн танигдсан билээ. Энэхүү захиа бэхээр бус, харин амьд Бурханы Сүнсээр, чулуун самбарт бус, харин махан биеийн зүрхний самбарт бичигдсэн юм.

4. Бидэнд Христээр дамжуулан Бурханд хандах тийм бат итгэл байдаг.

5. Бид ямар нэгэн юмыг өөрсдөөсөө гаргадаг юм шиг шаардаж чадахгүй. Харин бидний чадвар Бурханаас гардаг юм.

6. Тэр биднийг үсгээр бус, харин Сүнсээр шинэ гэрээний үйлчлэгчид байх чадвартай болгожээ. Учир нь үсэг бол хөнөөдөг, харин Сүнс бол амь өгдөг аж.

7. Хэрэв хадан дээр үсгээр сийлэгдсэн үхлийн үйлчлэл ч гэсэн алдартайгаар ирж, Израилийн хөвгүүд Мосегийн нүүрэн дэх түр зуурын цог жавхлангийн улмаас түүний царайг харж чадахгүй байсан юм бол,

бүрэн бүлгийг уншина уу 2 Коринт 3