Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Коринт 2:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Гэвч та нар уруу дахин уй гашуу болж очихоо больё гэж би хувьдаа шийдлээ.

2. Учир нь хэрэв би та нарыг гашуудуулбал миний гашуудуулсан тэр хүмүүсээс өөр хэн намайг баярлуулах вэ?

3. Намайг очих үед баярлуулах ёстой хүмүүс намайг гашуудуулах вий гэсэндээ би та нарт үүнийг бичсэн юм. Миний баяр баясгалан бол та бүгдийн баяр баясгалан мөн гэдэгт би та бүгдэд итгэдэг.

4. Та нарыг гашуудуулъя гэсэндээ бус, харин надад байгаа та нарын төлөө гэсэн хайрыг та нарт мэдүүлэхийн тулд үлэмж зовлонгоос, бачимдах зүрхнээсээ би нулимс унаган та нарт бичсэн юм.

5. Хэрэв хэн нэг чинь гашуудуулсан бол тэр хүн зөвхөн намайг гашуудуулсан бус, харин ямар нэгэн хэмжээгээр та бүгдийг ч гэсэн гашуудуулсан байх. Би хэтрүүлж хэлээгүй.

6. Тийм хүнд олонхын зүгээс гарсан энэ шийтгэл хангалттай.

7. Иймээс тэр хүнийг уй гашууд хэт автуулчихгүйн тулд харин ч та нар түүнийг уучилж, тайвшруулах нь дээр юм.

8. Тиймд түүний төлөө хайраа бататгахыг та нараас би хичээнгүйлэн гуйя.

9. Та нар бүх зүйлийн дотор дуулгавартай байдаг эсэхийн баталгааг чинь мэдэхийн тулд би ийнхүү бичсэн.

бүрэн бүлгийг уншина уу 2 Коринт 2