Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Коринт 13:6-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Харин бид шалгалтандаа унадаггүйг та нар мэдэх болно гэдэгт би итгэж байна.

7. Та нар бузар мууг бүү үйлдээсэй гэж Бурханд бид залбирдаг. Бид сайшаагдсан гэж санагдахын тулд бус, харин бид хэдий сайшаагдаагүй мэт санагдсан ч гэсэн та нар сайныг үйлдэхийн тулд залбирдаг юм.

8. Бид үнэний эсрэг юу ч хийж чадахгүй. Харин үнэний төлөө юу ч хийж чадна.

9. Бид мөхөс, та нар хүчтэй байхад л бид баярладаг. Та нар төгс төгөлдөр болоосой гэж бид бас залбирдаг.

10. Тийм учраас та нарын дэргэд байхдаа, нураахын тулд бус, байгуулахын тулд Эзэний надад өгсөн эрх мэдлийн дагуу ширүүн дориунаар хандахгүй гэсэндээ энэ бүхнийг би хол байхдаа бичиж байгаа юм.

11. Эцэст нь, ах дүү нар аа, баярлагтун. Өөрсдийгөө төгөлдөржүүл. Ятгалгыг ав. Адил санаатай байж, амар тайван амьдрагтун. Хайрын ба амар тайвны Бурхан та нартай хамт байх болно.

12. Ариун үнсэлтээр харилцан мэндчилээрэй. Ариун хүмүүс бүгд та нартай мэндчилж байна.

13. Эзэн Есүс Христийн нигүүлсэл, Бурханы хайр, Ариун Сүнсний нөхөрлөл та бүгдтэй хамт байх болтугай.

бүрэн бүлгийг уншина уу 2 Коринт 13