Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Коринт 13:10-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Тийм учраас та нарын дэргэд байхдаа, нураахын тулд бус, байгуулахын тулд Эзэний надад өгсөн эрх мэдлийн дагуу ширүүн дориунаар хандахгүй гэсэндээ энэ бүхнийг би хол байхдаа бичиж байгаа юм.

11. Эцэст нь, ах дүү нар аа, баярлагтун. Өөрсдийгөө төгөлдөржүүл. Ятгалгыг ав. Адил санаатай байж, амар тайван амьдрагтун. Хайрын ба амар тайвны Бурхан та нартай хамт байх болно.

12. Ариун үнсэлтээр харилцан мэндчилээрэй. Ариун хүмүүс бүгд та нартай мэндчилж байна.

13. Эзэн Есүс Христийн нигүүлсэл, Бурханы хайр, Ариун Сүнсний нөхөрлөл та бүгдтэй хамт байх болтугай.

бүрэн бүлгийг уншина уу 2 Коринт 13