Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Коринт 13:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Би гурав дахь удаагаа та нар уруу очих гэж байна. Хоёр буюу гурван гэрчийн амаар үг бүр батлагдах болно.

2. Хоёр дахь удаагаа дэргэд чинь байхдаа сануулж хэлсэнчлэн, эдүгээ би хол байхдаа урьд нь нүгэл үйлдсэн болон бусад бүх хүмүүст урьдчилан хэлж байна. Хэрэв би дахиж очвол та нарыг өршөөхгүй.

3. Та нар миний дотор Христ ярьдаг эсэхийг батлах баталгааг эрж байна. Тэр та нарын хувьд мөхөс бус, харин та нарын дотор хүчтэй юм.

4. Учир нь Тэр мөхөс байдлаас болж цовдлогдсон боловч Бурханы хүчээр амьд байна. Бид мөн Түүний дотор мөхөс боловч та нарт хандсан Бурханы хүчээр Түүний хамт амьд байх болно.

5. Та нар итгэл дотор байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө батал. Эсвэл Есүс Христ та нарын дотор байгааг та нар өөрсдөө мэддэггүй юм уу? Та нар үнэхээр шалгалтандаа унадаггүй л юм бол....

бүрэн бүлгийг уншина уу 2 Коринт 13