Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Коринт 12:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хэдий ашиггүй боловч сайрхах нь зайлшгүй. Гэвч би Эзэний үзэгдэл болон илчлэлтүүдийн тухай хэлэх гэсэн юм.

2. Би Христ доторх нэгэн хүнийг мэднэ. Тэр арван дөрвөн жилийн өмнө гурав дахь тэнгэрт аваачигдсан юм. Бие дотроо юу, эсвэл биеийнхээ гадна уу гэдгийг нь би мэдэхгүй, харин Бурхан мэднэ.

3. Би тийм хүнийг — бие дотроо юу, эсвэл биеэсээ ангид уу гэдгийг нь би мэдэхгүй, харин Бурхан мэднэ —

4. Диваажинд аваачигдсаныг болон үгээр хэлшгүй, мөн хүний илэрхийлж боломгүй үгсийг сонссоныг мэднэ.

5. Би тэр хүний төлөө сайрхах болно. Харин би өөрийнхөө төлөө бол мөхөс байдлаасаа өөрөөр сайрхахгүй.

6. Хэрэв би сайрхахыг хүсвэл мунхаг болохгүй. Учир нь би үнэнийг ярина. Гэвч хэн нэгэн нь намайг надаас хардаг буюу сонсдогоосоо илүүгээр хэтрүүлж үнэлэх вий гэсэндээ би үүнээс түдгэлздэг юм.

7. Мөнөөх агуу гайхамшигт илчлэлтүүдээс болж, тэрхүү шалтгааны улмаас намайг өөрийгөө хэт дөвийлгэх вий хэмээн махан биед минь өргөс өгөгдсөн юм. Энэ нь намайг өөрийгөө хэт дөвийлгөхгүйн тулд намайг нударгалах Сатаны элч ажээ.

8. Үүнийг надаас салгаач гэж би энэ талаар Эзэнээс гурвантаа хүсэмжлэн гуйсан юм.

бүрэн бүлгийг уншина уу 2 Коринт 12