Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Коринт 11:13-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Учир нь ийм хүмүүс бол хуурамч элч нар, зальтай ажилчид, өөрсдийгөө Христийн элч нар болгон хувиргагчид аж.

14. Сатан ч өөрийгөө гэрлийн тэнгэр элч болгон хувиргадаг учраас гайхах юм алга.

15. Тиймээс хэрэв түүний зарц нар бас өөрсдийгөө зөвт байдлын зарц нар болгон хувиргах аваас энэ нь гайхмаар юм биш аж. Тэдний төгсгөл үйлсийнх нь дагуу байх болно.

16. Би дахин хэлье. Хэн ч намайг мунхаг гэж бүү бод. Хэрэв тэгж бодлоо гэхэд намайг мунхаг мэтээр хүлээн ав. Би бас жаахан сайрхмаар байна.

17. Миний ярьж буй зүйл нь Эзэний дагуу ярьж байгаа бус, харин мунхаг хүн мэт сайрхуу итгэлээр ярьж байгаа юм.

18. Олон хүн махан биеийн дагуу сайрхдаг тул би ч бас сайрхана.

19. Учир нь та нар ухаантай атлаа мунхаг хүмүүсийг баяртайгаар хүлцэн тэвчдэг.

20. Хэрэв хэн нэгэн хүн та нарыг боолчилж, цөлмөж, завшиж өөрийгөө өргөмжилж, нүүрэн дундуур чинь дэлсээд авбал та нар хүлцэн тэвчдэг шүү дээ.

21. Бид мөхөс байсан гэдгээ хэлэхэд надад ичгүүртэй. Харин хэн ч ямар ч юманд зориглодог. Би мунхаглан хэлье. Би ч зориглодог.

22. Тэд еврейчүүд үү? Би бас мөн. Тэд израильчууд уу? Би бас мөн. Тэд Абрахамын үр удам уу? Би бас мөн.

23. Тэд Христийн зарц нар уу? (Би ухаангүй мэт ярьж байна.) Би бүр ч илүү. Хөдөлмөрөөрөө ч илүү, хоригдсоноороо ч илүү бөгөөд тоо томшгүй жанчуулж, үргэлж үхлийн аюулд орж байлаа.

24. Иудейчүүд намайг таван удаа гучин ес ташуурдсан.

25. Намайг саваагаар гурвантаа жанчиж, нэг удаа над уруу чулуу шидэцгээж байв. Гурван удаа би усан онгоцны сүйрэлд өртөж, тэнгисийн гүнд өдөр, шөнийг өнгөрөөж байлаа.

26. Ахин дахин аялан явахдаа, гол мөрний аюул, дээрэмчдийн аюул, нутаг нэгтний аюул, харь үндэстнүүдийн аюул, хотын аюул, говийн аюул, тэнгис дээрх аюул, хуурамч ах дүүсийн дунд байх аюул дундуур явж байсан бөгөөд

27. хөдөлмөр болон хүнд хэцүү байдал дотор байж, олон удаа унталгүй, өлсөж, цангаж, олонтаа хоол ундгүй байж, нүцгэрч, даарч хөрч байлаа.

бүрэн бүлгийг уншина уу 2 Коринт 11