Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Коринт 10:9-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Учир нь би та нарыг өөрийн захидлуудаар айлгадаг юм шиг санагдахыг хүсдэггүй.

10. Яагаад гэвэл тэд “Түүний захидлууд нь үнэндээ даацтай бөгөөд хүчтэй. Гэвч биеийн байдал нь сул дорой бөгөөд үг яриа нь ч зэвүүцмээр” гэж ярьдаг.

11. Тийн боддог нэг нь үүнийг мэдэж аваг. Юу гэвэл хол байхдаа бид захидлууд доторх үгэнд ямар байдаг шигээ хамт байх үедээ мөн ажил үйлсэд тийм байна.

12. Учир нь өөрсдийгөө магтдаг тэдгээр хүмүүсийн зарим нэгэнтэй нь бид өөрсдийгөө жиших юм уу, харьцуулахыг зүрхэлдэггүй. Харин тэд өөрсдийгөө өөрсдөөрөө хэмжиж, өөрсдийгөө өөрсөдтэйгөө харьцуулдаг. Тэд ухаангүй ажээ.

13. Гэвч бид хэмжээнээсээ хэтэрч сайрхахгүй. Харин та нарт хүртэл хүрэхийн тулд Бурханы бидэнд хуваарилсан хэмжээнд л сайрхана.

14. Бид та нарт хүрээгүй юм шиг өөрсдөөрөө хэт сайрхаагүй. Үнэндээ та нарт хүртэл Христийн сайн мэдээтэй ирсэн нь бид билээ.

15. Бид хэмжээнээсээ хэтэрч сайрхаагүй. Энэ нь бусад хүмүүсийн хөдөлмөрөөр сайрхаагүй гэсэн үг юм. Та нарын итгэл өсөх тутам, та нарын дундах бидний үйл ажиллагааны цар хүрээ нь өргөснө. Энэ нь бидний найдвар юм.

16. Тиймд та нараас цааших нутгуудад ч гэсэн сайн мэдээг тунхагладаг бөгөөд бусдын талбарт хийж дуусгагдсан юмсаар бид сайрхдаггүй билээ.

17. Харин сайрхагч нь Эзэн дотор сайрхагтун.

18. Учир нь өөрийгөө магтагч хүн бус, харин Эзэний магтдаг хүн сайшаагдсан нь байна.

бүрэн бүлгийг уншина уу 2 Коринт 10