Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Коринт 10:4-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Учир нь бидний байлдааны зэвсэг бол махан биеийнх биш, харин цайзуудыг эвдэж нураах Бурханы хүчит зэвсгүүд юм.

5. Бид цэцэрхэл болон Бурханы мэдлэгийн эсрэг босогч аливаа өндөрлөг зүйлийг устгаж, ямар ч бодол санааг Христийн дуулгавартай байдалд олзлуулдаг.

6. Та нарын дуулгавартай байдал биелэгдмэгц бүх дуулгаваргүй байдлыг шийтгэхэд бид бэлэн байдаг.

7. Та нар юмсыг гадна байдлаар нь хардаг. Хэрэв хэн нэгэн хүн Христийнх мөн гэдэгтээ өөртөө итгэлтэй байдаг бол тэр өөрийнхөө дотор үүнийг дахиж нэг бодож үзэг. Тэр өөрийгөө Христийнх мөн гэдгийн адил бид ч бас мөн.

8. Та нарыг устгахын тулд бус, босгон байгуулахын тулд Эзэний бидэнд өгсөн эрх мэдлийн талаар би хальж сайрхсан ч ичихгүй.

9. Учир нь би та нарыг өөрийн захидлуудаар айлгадаг юм шиг санагдахыг хүсдэггүй.

10. Яагаад гэвэл тэд “Түүний захидлууд нь үнэндээ даацтай бөгөөд хүчтэй. Гэвч биеийн байдал нь сул дорой бөгөөд үг яриа нь ч зэвүүцмээр” гэж ярьдаг.

11. Тийн боддог нэг нь үүнийг мэдэж аваг. Юу гэвэл хол байхдаа бид захидлууд доторх үгэнд ямар байдаг шигээ хамт байх үедээ мөн ажил үйлсэд тийм байна.

12. Учир нь өөрсдийгөө магтдаг тэдгээр хүмүүсийн зарим нэгэнтэй нь бид өөрсдийгөө жиших юм уу, харьцуулахыг зүрхэлдэггүй. Харин тэд өөрсдийгөө өөрсдөөрөө хэмжиж, өөрсдийгөө өөрсөдтэйгөө харьцуулдаг. Тэд ухаангүй ажээ.

13. Гэвч бид хэмжээнээсээ хэтэрч сайрхахгүй. Харин та нарт хүртэл хүрэхийн тулд Бурханы бидэнд хуваарилсан хэмжээнд л сайрхана.

14. Бид та нарт хүрээгүй юм шиг өөрсдөөрөө хэт сайрхаагүй. Үнэндээ та нарт хүртэл Христийн сайн мэдээтэй ирсэн нь бид билээ.

бүрэн бүлгийг уншина уу 2 Коринт 10