Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Коринт 1:18-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Харин Бурхан бол итгэмжитийн адил бидний үг та нарт “За ба үгүй” байгаагүй юм.

19. Учир нь биднээр, тухайлбал надаар болон Силванаар, Тимотоор та нарын дунд тунхаглагдсан Бурханы Хүү, Христ Есүс нь “За ба үгүй” байгаагүй. Харин Түүний дотор “За” байгаа юм.

20. Учир нь Бурханы бүх амлалт Түүний дотор “За” гэдэг. Тиймд бид Бурханы алдрын тулд Түүгээр дамжуулан “Амен” гэдэг.

21. Христ дотор биднийг та нартай хамт бататгаж тосолсон Тэр бол Бурхан мөн.

22. Бас Тэр биднийг тамгалсан бөгөөд бидний зүрхэнд Сүнсийг барьцаа болгон өгсөн аж.

23. Би дахиж Коринтод очоогүй нь та нарыг хэлтрүүлэхийн тулд агаад үүний тулд би Бурханыг сэтгэлдээ гэрч болгон дууддаг.

24. Бид та нарын итгэлийг захирдаггүй. Харин бид та нарын баяр баясгалангийн төлөө та нартай хамтран ажиллагч юм. Учир нь та нар итгэлээрээ бат зогсдог.

бүрэн бүлгийг уншина уу 2 Коринт 1