Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Тимот 5:4-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Хэрэв хэн нэг бэлэвсэн эмэгтэй үр хүүхэд, эсвэл ач гучтай бол тэднийг юуны өмнө өөрсдийн төрсөн гэр бүлийнхнийг хүндлэхэд болон эцэг эхийнхээ ачийг хариулахад суралцуул. Учир нь энэ нь Бурханы өмнө тааламжтай.

5. Ганцаараа үлдсэн ганц бие бэлэвсэн эмэгтэй өөрийн найдварыг Бурханд тавьсан бөгөөд өдөр шөнөгүй байнга гуйж, залбирдаг.

6. Харин зугаа цэнгэл дотор амьдрагч бэлэвсэн эмэгтэй нь амьд боловч үхсэн байна.

7. Тэднийг гэм зэмгүй байлгахын тулд эдгээрийг тушаа.

8. Харин хэрэв хэн нэгэн нь өөрийнхнийгөө, ялангуяа төрсөн гэр бүлийнхээ хүмүүсийг тэтгэхгүй байвал тэр хүн итгэлийг үгүйсгэсэн хэрэг болох бөгөөд итгэгч бус хүнээс ч бүр дор юм.

9. Бэлэвсэн эмэгтэйн жагсаалтад орох эмэгтэй нь нэг хүний эхнэр байсан бөгөөд жараас доошгүй настай,

10. сайн үйлсээрээ гэрчлэгдсэн, үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлсэн, танихгүй хүмүүст зочломтгой байж, ариун хүмүүсийн хөлийг угаасан, зовсон хүмүүст тусламж үзүүлсэн ба аливаа сайн үйлсэд өөрийгөө зориулсан байх учиртай.

11. Харин залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг жагсаалтад оруулахыг бүү зөвшөөр. Учир нь тэд Христийг үл ойшоож тачаангуй хүсэлдээ автахлаар гэрлэхийг хүсдэг.

бүрэн бүлгийг уншина уу 1 Тимот 5