Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Тимот 5:11-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Харин залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг жагсаалтад оруулахыг бүү зөвшөөр. Учир нь тэд Христийг үл ойшоож тачаангуй хүсэлдээ автахлаар гэрлэхийг хүсдэг.

12. Тэд анхныхаа итгэлийг хойш нь тавьсан учир шийтгэл хүлээнэ.

13. Үүний зэрэгцээ тэд айлаас айлд хэсүүчлэн, ажилгүй залхуу болоход суралцдаг. Зөвхөн залхуу болоод зогсохгүй, бас хов жив ярьдаг, бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцдог байна. Ингэхдээ ярих ёсгүй юмсыг ярьдаг аж.

14. Тиймээс би залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг гэрлэж, хүүхэд төрүүлж, гэрээ сахиж, буруутгах далим дайсанд өгөхгүй байгаасай гэж хүсэж байна.

15. Учир нь зарим бэлэвсэн эмэгтэйчүүд хэдийн Сатаныг дагахаар эргэжээ.

16. Хэрэв хэн нэгэн итгэгч эмэгтэйд өөрөөс нь хамааралтай бэлэвсэн эмэгтэйчүүд байвал чуулганд дарамт болголгүй тэдэнд тусал. Тэгвэл чуулган үнэхээр ганц бие бэлэвсэн эмэгтэйчүүдэд туслах болно.

17. Сайн удирдаж байгаа ахлагчид, ялангуяа үг ба сургаал дотор шаргуу ажиллаж буй хүмүүс хоёр дахин хүндэтгэл авах зохистой хэмээн үз.

18. Учир нь Судар “Буудай цайруулж байгаа үхрийн аманд хошуувч бүү хий”, “Ажилчин хөлсөө авах нь зохистой” гэж хэлдэг.

19. Хоёр, эсвэл гурван гэрч байхгүй л бол ахлагчийн эсрэг буруутгалыг бүү хүлээж ав.

20. Нүгэл үйлдсээр байгаа хүмүүсийг бүгдийн өмнө зэмлэ. Тэгвэл бусад нь мөн эмээх болно.

21. Юуг ч ялгавар үзлээр хийлгүй, тал тохой таталгүйгээр эдгээрийг сахихыг Бурхан ба Христ Есүс, сонгогдсон тэнгэр элч нарын өмнө би чамд чухалчлан захья.

22. Хэн дээр ч яаран гараа бүү тавь. Бусдын нүгэлд ч бүү оролц. Өөрийгөө цэвэр байлга.

23. Үүнээс хойш зөвхөн ус битгий уу. Харин ходоод чинь байнга тааруу байдаг тул бага зэрэг дарс хэрэглэ.

бүрэн бүлгийг уншина уу 1 Тимот 5