Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Тимот 2:9-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Үүний адилаар эмэгтэйчүүд зохистой хувцаслан өөрсдийгөө даруу, түвшин байдлаар чимэн, сүлжсэн үс, алт, сувдаар, эсвэл үнэтэй хувцсаар биш,

10. харин Бурханаас эмээгч эмэгтэйд зохистой сайн үйлсээр чимэгтүн.

11. Эмэгтэй хүн дуугүй байн, бүрэн дуулгавартайгаар суралц.

12. Харин эмэгтэй хүн заах, эсвэл эр хүнийг захирах эрх мэдэлтэй байхыг би зөвшөөрөхгүй. Харин дуугүй байхыг зөвшөөрдөг.

13. Учир нь эхлээд Адам, дараа нь Ева бүтээгдсэн билээ.

14. Адам мэхлэгдээгүй. Харин эмэгтэй нь мэхлэгдэж, гэм буруу дотор унасан юм.

15. Гэвч хэрэв эмэгтэйчүүд итгэл, хайр дотор ба зохистой байн ариусал дотор цаашид байх аваас эмэгтэй нь хүүхэд төрүүлэхээрээ аврагдана.

бүрэн бүлгийг уншина уу 1 Тимот 2