Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Тимот 1:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бидний Аврагч Бурхан ба бидний найдвар болох Христ Есүсийн тушаалаар Христ Есүсийн элч болсон Паул би

2. итгэл доторх миний жинхэнэ хүүхэд Тимотод илгээв. Эцэг Бурхан болон бидний Эзэн Христ Есүсээс нигүүлсэл, өршөөл, амар тайван нь байх болтугай.

3. Би Македони уруу явахдаа Ефест үлдээч гэж чамаас хичээнгүйлэн гуйсны учир нь чи зарим хүмүүст хандан өөр хачин сургаал заахгүй байхыг,

4. итгэлээр буй Бурханы үйлчлэлд хүргэхээсээ илүү маргаан мэтгэлцээнд хүргэдэг үл төгсөх угийн бичгүүд болон үлгэр домгуудад анхаарлаа хандуулахгүй байхыг тушаахын тулд юм.

5. Харин бидний тушаалын зорилго нь цэвэр зүрх, сайн мөс чанар хийгээд чин үнэнч итгэлээс гарах хайр юм.

6. Зарим хүмүүс эдгээрээс няцаж, дэмий ярианд хэлбийн оржээ.

7. Ингэхдээ тэд юу хэлж, юуны талаар итгэлтэйгээр баталж байгаагаа ч ойлгодоггүй боловч Хуулийн багш байхыг хүсдэг аж.

8. Хэрэв хэн нэгэн үүнийг ёсоор нь хэрэглэвэл Хууль нь сайн гэдгийг бид мэднэ.

9. Хууль нь зөв хүнд зориулагдаагүй, харин хуульгүй болон тэрслүү хүмүүс, бурханлаг бус болон нүгэлтнүүд, ариун бус болон бузар хүмүүс, эцэг эхээ алдаг хүмүүс, алуурчид,

10. садар самуун хүмүүс, ижил хүйстэнтэйгээ явалдагчид, хүний хулгайч нар, худалч хүмүүс, тангаргаасаа няцагч хүмүүс болон эрүүл сургаалын эсрэг байгч алив бүхэнд зориулагджээ.

бүрэн бүлгийг уншина уу 1 Тимот 1