Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Тесалоник 5:16-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Үргэлж баяртай бай.

17. Тасралтгүй залбир.

18. Бүх зүйлд талархлаа илэрхийл. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс доторх Бурханы хүсэл мөн.

19. Сүнсийг бүү бөхөө.

20. Эш үзүүллэгийг бүү басамжил.

21. Харин бүхнийг шалга, сайныг баригтун.

22. Бузар муугийн алив хэлбэрийг цээрлэгтүн.

23. Амар тайвны Бурхан Өөрөө та нарыг бүрэн ариусгаг. Сүнс, сэтгэл, бие тань бидний Эзэн Есүс Христийг ирэхэд бүрэн хамгаалагдсан бөгөөд гэм зэмгүй байх болтугай.

24. Та нарыг Дуудагч нь итгэмжит бөгөөд Тэр мөн үүнийг биелүүлэх болно.

25. Ах дүү нар аа, бидний төлөө ч залбир.

26. Бүх ах дүү нарт ариун үнсэлтээр мэнд хүргээрэй.

27. Энэхүү захидлыг бүх ах дүү нарт уншиж өгөхийг би та нараас Эзэнээр гуйж байна.

бүрэн бүлгийг уншина уу 1 Тесалоник 5