Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Тесалоник 5:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Ах дүү нар аа, цаг хугацаа болон үеийн талаар та нар өөрсдөдөө юу ч бичүүлэх хэрэггүй.

2. Учир нь Эзэний өдөр нь шөнөөр ирэх хулгайч мэт ирэхийг та нар өөрсдөө маш сайн мэддэг.

3. Хүмүүсийг “Амар тайван, аюулгүй байдал” гэж ярьж байх үед жирэмсэн эмэгтэйд төрөлтийн хүчтэй өвдөлт учрахын адил тэдэн дээр сүйрэл нь гэнэт ирэхэд, тэд зугтааж огт чадахгүй.

4. Гэвч ах дүү нар аа, та нар харанхуй дотор байдаггүй учраас тэр өдөр нь та нарыг хулгайч мэт бариад авахгүй.

5. Учир нь та нар бүгдээрээ гэрлийн хөвгүүд бөгөөд өдрийн хөвгүүд юм. Бид шөнийнх биш, харанхуйнх ч биш.

6. Тиймээс бид бусдын адил унталгүй, харин сэргэг бөгөөд эрүүл ухаантай байцгаая.

7. Учир нь унтагсад шөнө унтдаг, согтуурагчид шөнө согтдог.

бүрэн бүлгийг уншина уу 1 Тесалоник 5