Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Тесалоник 4:7-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Учир нь Бурхан биднийг цэвэр бус уруу биш, харин ариусгалд дуудсан билээ.

8. Тиймд үүнийг эсэргүүцдэг хүн нь хүнийг бус, харин та нарт Өөрийн Ариун Сүнсийг өгдөг Бурханыг эсэргүүцэж байна.

9. Харин ах дүүсийн хайрын хувьд гэвэл та нар хэн нэгнээр өөрсдөдөө бичүүлэх хэрэггүй ажээ. Учир нь та нар өөрсдөө бие биеэ хайрлахыг Бурханаар заалгасан байна.

10. Үнэндээ та нар тэр хайраар бүх Македони даяар байгаа ах дүү нараа цөмийг нь хайрладаг. Харин ах дүү нар аа, бүр улам илүү хайрлагтун гэж бид та нараас хичээнгүйлэн гуйж байна.

11. Бидний та нарт тушаасанчлан, түвшин амьдрахыг хичээж, өөрийн хувийн ажлыг анхаарч, [өөрийн] гараар ажиллахыг зорилгоо болго.

12. Ингэснээр та нар гаднын хүнд зохистой хандах бөгөөд ямар ч юмаар дутахгүй байх болно.

13. Харин ах дүү нар аа, нойрссон хүмүүсийн талаар та нар мэдэлгүй өнгөрөхийг бид хүсэхгүй байна. Эс тэгвээс та нар ямар ч найдваргүй бусад хүмүүсийн адил гашуудах вий.

14. Учир нь хэрэв бид Есүс үхсэн бөгөөд амилсан гэдэгт итгэдэг бол Есүс дотор нойрссон хүмүүсийг Бурхан Түүний хамт бас тийнхүү авчрах болно.

15. Бид үүнийг Эзэний үгээр та нарт хэлье. Амьд хийгээд Эзэнийг иртэл үлдсэн бид нойрссон хүмүүсийн өмнө нь орохгүй.

16. Учир нь Эзэн Өөрөө тушаалын үгтэй, тэргүүн тэнгэр элчийн дуу ба Бурханы бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно.

17. Дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандалд Эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно.

18. Тиймээс эдгээр үгсээр бие биеэ тайвшруул.

бүрэн бүлгийг уншина уу 1 Тесалоник 4