Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Тесалоник 3:7-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Тиймээс ах дүү нар аа, та нарын итгэлээр бид бүх гачигдал, зовлон дотроо та нарын талаар тайтгарав.

8. Учир нь та нар Эзэний дотор баттай зогсдог байх аваас эдүгээ бид амьд байна.

9. Учир нь бид өөрсдийн Бурханы өмнө та нараас болж баярладаг бүхий л баяр хөөрийнхөө хариуд нь та нарын төлөө ямар талархлыг Бурханд өргөж чадах вэ?

10. Бид та нарын нүүр царайг харж, итгэлд чинь юу дутагдаж байгааг нь дүүргэхсэн хэмээн өдөр шөнөгүй үлэмж хичээнгүйгээр залбирч байна.

11. Бидний Бурхан бөгөөд Эцэг Өөрөө болон бидний Эзэн Есүс та нар уруу очих замыг маань заах болтугай.

12. Бид та нарын төлөө байдаг шиг, Эзэн та нарыг бие биеэ болон бүх хүнийг хайрлах хайр дотор өсгөн бялхуулах болтугай.

13. Ингэснээр бидний Эзэн Есүс Өөрийн бүх ариун хүмүүстэй хамт ирэхэд бидний Бурхан бөгөөд Эцэгийн өмнө ариун байдал дотор Тэр та нарын зүрхийг гэм зэмгүй гэж батлах юм.[Амен].

бүрэн бүлгийг уншина уу 1 Тесалоник 3