Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Петр 4:8-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Юуны өмнө, бие биеэ халуунаар хайрла. Учир нь хайр бол тоо томшгүй нүглийг далдалдаг юм.

9. Гомдоллохгүйгээр бие биедээ зочломтгой бай.

10. Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биедээ Бурханы олон төрлийн нигүүлслийн сайн нярвууд шиг үйлчил.

11. Ярьдаг хүн нь Бурханы үгийг яаж хэлдэгчлэн яриг. Үйлчилдэг хүн нь Бурханаас тэтгэгддэг хүчээр үйлдэг. Тэгээд бүх зүйлд Есүс Христээр дамжуулан Бурхан алдаршуулагдах юм. Есүс Христэд алдар ба ноёрхол нь үеийн үед байх болтугай. Амен.

12. Хайртай хүмүүс минь, та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилтод ямар нэгэн хачирхалтай юм та нарт тохиолдсон мэт бүү гайх.

13. Харин та нар Христийн зовлонгуудыг хуваалцдагтаа баярла. Ингэснээр мөн Христийн алдар илчлэгдэхэд та нар баяр хөөртэйгөөр баярлах юм.

14. Хэрэв та нар Христийн нэрээс болж зүхэгдвэл ерөөлтэй. Учир нь алдрын ба Бурханы Сүнс та нарын дээр оршдог.

15. Та нараас хэн нь ч алуурчин, эсвэл хулгайч, эсвэл хорон мууг үйлдэгч юм уу, эсвэл бусдын хэрэгт хошуу дүрдэг нэгэн мэт бүү зовог.

16. Хэрэв Христийнх гэдгээсээ болж зовдог бол бүү ич. Харин энэхүү нэрээрээ Бурханыг алдаршуул.

17. Яагаад гэвэл шүүлт Бурханы гэр бүлээс эхлэх цаг нь болжээ. Хэрэв энэ нь биднээс эхэлбэл Бурханы сайн мэдээг дагадаггүй хүмүүсийн төгсгөл юу болох вэ?

18. Хэрэв зөвт хүн арай гэж аврагдах юм бол, бурхангүй хүн болон нүгэлтэн яах болж байна?

19. Тиймээс Бурханы хүслийн дагуу зовогсод зөвийг үйлдэхдээ итгэмжит Бүтээгчид сүнсээ даатгаг.

бүрэн бүлгийг уншина уу 1 Петр 4